Нийтлэл

Нийтлэл№16- 3-р сарын 22

Үндэсний Стратегийн Хүрээлэн

ОУВС-гийн хийж чадах болон хийж чадахгүй зүйлүүд

Монгол Улсын Засгийн газар улс төрийн бэрхшээл үүсгэж болзошгүй эрсдэлээс шантралгүй Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан нь олон улсад өрөө барагдуулах чадваргүй нэр зүүхээс зайлсхийхийн тулд хийхээс өөр аргагүй алхам байв. Энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын хамрагдах хөтөлбөр нь бага хүүтэй тусламжийн багц агаад санхүүжилт олгох донорууд нь Монгол Улстай урт хугацаанд найрсаг харилцаатай байж ирсэн Япон, ОУВС/Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад түнш болно. Үүнээс гадна Хятадын Засгийн газар ирэх наймдугаар сард хугацаа нь дуусах байсан 2,2 тэрбум ам.долларын своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаар болсон....
Read More

Нийтлэл№11

Үндэсний Стратегийн Хүрээлэн

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжил, хандлагууд

М.А.Д Инвестмент Солюшнс Улаанбаатар хотод оршин суух 1.4 сая иргэний хувьд Монголын эдийн засгийн өсөлтийн хамгийн тод илрэл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл байв. Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дахин төлөвлөлт, барилгын олон том хөтөлбөрийн үр дүнд хот 10 жилийн өмнөх дүр төрхтэй нь харьцуулахад...
Read More

Нийтлэл№10

Үндэсний Стратегийн Хүрээлэн

Сонгуулийн үеэр бодлогын асуудлаарх мэтгэлцээнд анхааръя

Ирэх жилийн УИХ-ын сонгууль 2016 оны дундуур тохиож буй. Энэ хүртэл дэлхийн цөөнгүй улс орны эдийн засаг хүндхэн байгаа жишгийг даган Монголын эдийн засаг ч зутрангуй төрхтэй хэвээр байх нь нэгэнт тодорхой болоод байна....
Read More

Нийтлэл№8- 4 сарын 14, 2015

Үндэсний Стратегийн Хүрээлэн

Улс төрийн манлайлал ба эдийн засгийн асуудлыг нэн тэргүүнд тавих нь

Ерөнхий сайд Ч. Сайханбилэг хэд хоногийн өмнө ард иргэддээ хандан телевизээр мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монголд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн учир шалтгаан,  эдийн засгийг сайжруулах асуудлыг голлон хөндлөө. Үндэсний Стратегийн Хүрээлэнгээс Ерөнхий Сайдын хийсэн мэдэгдэл болон засгийн газрын зүгээс 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланд үндэслэн доорх дүн шинжилгээг хийснээ хүргэж байна....
Read More

Нийтлэл№7- 3 сарын 16, 2015

Үндэсний Стратегийн Хүрээлэн

Ярилцлага-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Бямбасайхан

Б. Бямбасайхан нь стратегийн ордуудын нийтийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийг эзэмшдэг Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын компани юм. Мөн тэрээр 260 гаруй компанийн гишүүнчлэлтэй Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг....
Read More

Нийтлэл№6- 1 сарын 6, 2015

Үндэсний Стратегийн Хүрээлэн

Хувийн хэвшлийг сэргээх шинэ хандлага хэрэгтэй

“Vertrouwen komt te voet en vertrekt te paard” гэсэн энэ дани зүйр цэцэн үгийг “Итгэл явган ирж, моринд мордон оддог” гэж орчуулж болно. Энэ үгийг өнөөгийн Монголын хөрөнгө оруулалтын орчинд тохируулан “Хөрөнгө оруулалт явган ирж, моринд мордон оддог” хэмээн өөрчилмөөр байна. Гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулалт итгэл дээр тогтдог. 2009-2011 оны хооронд Монголд хөрөнгө оруулалтын тэсрэлт болж байсан үе өнгөрчээ. Санхүүжүүлэгчид, хөрөнгө оруулагчид дээд зэргийн сонор сэрэмжтэй болж, Монголыг сонирхохгүй болж байна. Мега төслүүдийг хариуцан ажиллах Засгийн газрын шинэ сайд М.Энхсайхан дүгнэхдээ “АНУ тэргүүтэй орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч рублийн ханшийг унагаж байгаа бол Монголд бидний эдийн засгийн бодлого төгрөгийг сулруулж байна” гэжээ....
Read More

Нийтлэл№5 12-р сарын 8, 2014

Камерон Макрей

Монгол Улс хөгжлийн эгзэгтэй үед дахин ирээд байна…

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн хөндөж буй асуудал Эдийн засгийн нөхцөл байдал эдүгээ сайнгүй байгаа бөгөөд өмнөх засгийн газрын тавьсан их хэмжээний өр зээл, түүнчлэн инфляци, зээлийн хүүгийн өсөлт, төгрөгийн ханшний уналт гэх мэт хүчин зүйл үүнд нэмэлт дарамт болж байна. Эдгээрийн хажуугаар шийдэгдэлгүй удаж буй хөрөнгө оруулалттай холбоотой маргаанууд, хөрөнгө оруулагчдын зүгээс хуульт ёс, төрд итгэх итгэл суларсан зэрэг шалтгаанаас улбаалан гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөлд шинэ Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газар бодлогын оновчтой алхмууд хийж, тулгамдаж буй томоохон асуудлуудыг зөв дэс дараалалтай шийдвэрлэхийн зэрэгцээ хомс нөөцийг дунд хугацаанд хамгийн их үр ашигтай байдлаар зарцуулж чадах уу гэх асуулт юуны өмнө хэн бүхний сонирхлыг татаж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг ажиглахад улс төрийн лидерүүдийн тоо мундахгүй олон, тэдний ярьж буй зүйл бүгд чихэнд чимэгтэй ч зоригтой, зөв зүйтэй бодлого гаргаж, түүнийгээ биелүүлж буй нь ховор байна. Шинэ Ерөнхий сайдын хувьд танхимаа шилдэг хүмүүсээр бүрдүүлэн Улсын Их Хуралтай амжилттай хамтран ажиллах замаар тулгамдаад буй олон асуудлыг зөв зүйтэй дэс дарааллаар шийдэж чадах уу....
Read More

Нийтлэл№4-11-р сарын 19, 2014

Камерон Макрей, Ч.Хашчулуун

Макро эдийн засгийн хүндрэлээс гарах гарц /Хоёрдугаар хэсэг/

ҮСХ-ийн хөндөж буй асуудал Түрүүчийн өгүүлэлд эдийн засагч Хашчулуун макро эдийн засгийн ямар ямар хүндрэлүүд гарч байгаа болон тэдгээрийг жирийн иргэд болон бодлогын чиглэлээр ажилладаг хүмүүс, шийдвэр гаргагчид хэрхэн ойлгож шийдвэрлэвэл зохих талаар өгүүлсэн билээ. Эдийн засаг сүүлийн гурван жил тасралтгүй өссөн ч эдүгээ бид инфляци, орон сууцны үнэ, зээлийн хүү, ажлын байр, төрийн үйлчилгээ гэх мэт олон үзүүлэлтээр тааруухан дүнтэй явах боллоо. Үүний сацуу улсын болон хувийн өр зээлийн хэмжээ өсч, төгрөгийн ханш огцом унах болов. Монгол улсын өр нэлээд өндөр түвшинд хүрсэн бөгөөд зээлээ хүүтэй нь эргэн төлөхийн хажуугаар төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх шаардлагатай тулгараад байна. Энэ хүндрэл ойрын хугацаанп арилахгүй бөгөөд яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол дордох эрсдэлтэй. Тэгэхээр одоо ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?...
Read More

Нийтлэл№3- 10 дугаар сарын 20, 2014

Ч.Хашчулуун, Камерон Макрей

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ НЬ /Нэгдүгээр хэсэг/

ҮСХ-ийн хөндөж буй асуудал 2011-2013 жилүүдэд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, эрчимтэй хөгжил, их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдалтай харьцуулахад өнөөгийн эдийн засгийн ерөнхий байдал муудаж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурлаа. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд макроэдийн засгийн бодлого эдийн засгийн чиглэлтэй байх нь зохистой вэ?...
Read More

Нийтлэл№2- 9 дүгээр сарын 15, 2014

Камерон Макрей

Алдсан итгэлийг эргэн олж авах нь…

ҮСХ-ийн хөндөж буй асуудал:   Монгол Улсын хувьд хөрш хоёр орноос бусад орны хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгчдийг татах чадвар буурсан. Хөрөнгө оруулагч, зээл олгогчид юун түрүүн дараах хоёр энгийн асуултад хариу авахыг хүсч байна. Үүнд:  Нэгд, Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж байна уу, аливаа маргаан гарах тохиолдолд асуудлыг нь шийдвэрлэж чадах уу? Хоёрт, Эдийн засгийг эрчимжүүлэх хөгжлийн стратеги бий юу?  “Ардчилалд...
Read More

Нийтлэл№1- 9 дүгээр сарын 1, 2014

Камерон Макрей

Монголыг хөгжилд хөтлөх нь – Үндэсний Стратегийн Хүрээлэнг байгуулахын учир

Хэсэг бүлэг залуус үдийн наранд нарлан хуучилж сууна. Тэд хоорондоо өрсөлддөг ч, нөхөрлөдөг ч, хамтдаа наргиж  ааддаг тийм л найзууд байв. Өнөөдөр тэд дарс шимэнгээ урьдын явдлаа дурсан ярьж, өөрсдийн болон ар гэрийнхний ирээдүйн талаар бодолхийлж цаашдын төлөвлөгөөнүүдээ гарган байлаа. Тэднээс хорин метрийн зайд удалгүй оройн хоол болох гэж буй уяатай хонь зогсоно. Цаг өнгөрөн, залуусын дуу шуу ихсэж, санаачлах төлөвлөгөө нь томрон томорсоор эцэст нь тэд уусан ундаандаа дийлдэн унтаад өгөв. Нэлээд хэдэн цагийн дараа тэд сэрж ухаан орж эхэллээ. Шартсан хэдий ч тэд өөрсдийн гаргасан төлөвлөгөөнүүдээ бодоход санаа сэтгэл нь өөдрөг байв. Нэг нь “за юм идэцгээе” хэмээн санал гаргахад бүгд хоолны ширээ рүүгээ харлаа. Ширээ нь хоосон, идэх хоол байсангүй. Ингэхэд нэг нь өнөөх уяатай хонины зүг хараад инээд алдав.  Бас нэг нь эвшээн “хонь маань ч хонь хэвээрээ л байна даа” хэмээв....
Read More