Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн тухай

Үндэсний Стратегийн Хүрээлэн нь дотоодын болон олон улсын шилдэг сэтгэгч нартай хамтран аль нэг талыг баримтлаагүй, чанартай, тоо баримт судалгаанд үндэслэн Монгол Улсын хөгжлийн стратеги, эдийн засгийн удирдлагын талаар иргэдийн дунд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.

Монголын бүх бизнесийн холбоо улс орныхоо эдийн засгийн хөгжлийг стратегийн түвшинд сэтгэж, эдийн засаг, бизнесийн орчны хамтын ажиллагааг бий болгох шаардлага буйг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тус хүрээлэнгийн зорилго нь:

  • Монгол улсад тулгарч буй шийдвэрлэх асуудлыг хөндсөн цуврал нийтлэл тогтмол гаргах
  • Урт хугацааны стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд санал, зөвлөмж оруулах
  • Өнөөгийн тулгамдаж буй бодлогын асуудлаар олон нийтийн дунд өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэгдэх болно.

Монголын болон олон улсын мэргэжилтнүүдийн бичсэн нийтлэл нь сард хоёр удаа гарах бөгөөд Монгол Улсад тулгарч буй гал асуудлаар зохиогчийн үзэл бодол болон ҮСХ-н байр суурийг илэрхийлэх юм.

ҮСХ нь Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл болон Skypath Partners-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бизнесийн томоохон холбоодууд бүгд дэмжиж байгаа юм. ҮСХ-г үүсгэн байгуулагчид болон Удирдах Зөвлөлийн гишүүд нь Монгол Улс болон олон улсын түвшинд харилцаа холбоотой бизнесийн болон академийн удирдах хүмүүс юм.

Leave a Reply