Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

“Гарц” эдийн засагчдын уулзалт болж өндөрлөлөө

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл хамтран “ГАРЦ” сэдэвт “ЭДИЙН ЗАСАГЧДЫН УУЛЗАЛТ”-г 2014.11.14 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтын гол зорилго нь Монгол улсын эдийн засаг, өнөөгийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, эдийн засгийн сул, давуу талуудыг тодорхой болгох, боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах хөгжлийн урт хугацааны стратеги алсын харааг хэрхэн тодорхойлж бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгох төрийн болоод зах зээлийн бүтэц, зохион байгуулалт ямар байх зэрэг асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцон шинээр байгуулагдах Засгийн газарт бодлогын санал, зөвлөмж хүргүүлэх явдал байлаа.
Тус хэлэлцүүлэгээр:
-2015 оны улсын төсвийн тухай хууль өгөх анализ-А.Батпүрэв /Эдийн засаг судлаач/
-Мөнгөний бодлого-Д.Лхагвасүрэн /МУИС-ийн профессор/
-Монгол улсын макро эдийн засгийн эрсдэл-Б.Эрдэнэбат /МУИС-ийн профессор/
-Хууль эрх зүйн орчин-Ч.Нэргүй /МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга/ нар тус тус илтгэл тавьсаныг хүргэж байна.

Leave a Reply